4 сарын 1-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Хугацааны эцсээр говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )