Ш.Энхжаргал: Хүн ээж гэдэг амьд бурхандаа сайн залбирах хэрэгтэй, ээжтэй хүн хэзээ ч муу явдаггүй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

“Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн хүндэт зөн билэгч, ард түмний гавъяат Ш.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр одоогийн нийгэмд тулгараад байгаа асуудал болон залуучуудын зөв бодлын тухай сайхан бүхнийг хүүрнэн ярьлаа. “Би хүүхдэд их хайртай” хэмээн инээмсэглэн суух түүний ирээдүйн хамгийн том мөрөөдөл нь олон олон хүүхдүүдийг баярлуулан, элэг бүтэн амьдруулах асрамжийн газар нээх гэнэ. Зөв бодолтой л явбал зөв амьдрана хэмээн залуучуудаа уриалах түүний яриаг та бүхэндээ хүргэж байна. 

 

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа таны бусдаас ялгарах онцлог, зөн билгийн талаар яриагаа эхэлье.

 

Баярлалаа. Танай уншигчид ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бусдаас зургаа дах мэдрэхүйгээрээ ялгардаг. Ээжийн талын удмаа дагасан, зөн совинтой, зөв мэдрэхүйтэй, зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлсэн гэж явдаг.

 

Хөгжүүлсэн гэдгийг тодруулбал...

 

Яг ийм төрлийн сургалт бол байхгүй л дээ. Ерөнхийдөө багаасаа л аливаа юмыг мэдрэх, хэлэх зэрэг бусдаас онцлог хүүхэд байсан. Багадаа их өвддөг, заримдаа бүр унадаг хүүхэд байсан. Тэгээд Богд-Очир гээд нэг үзэж хардаг номтой хүн дээр очиж байсан. Тэхэд намайг “Хүнд туслах хувь тавилантай, бусдаас ялгарах төөрөгтэй хүн байна” гэж хэлсэн.  Тэр цагаас эхлээд би өөрийгөө ойлгож мэдрээд, бясалгах гэх мэт өөрөө өөрийгөө хөгжүүлсэн.

 

 Хэдэн настайгаасаа өөрийгөө зургаадах мэдэрхүйтэй гэдгээ мэдсэн бэ?

 

Ер нь их багын л хааяахан юмыг хэлдэг, маш мэдрэмтгий хүүхэд байсан гэж аав ээж минь хэлж байсан. Би бол 13 жил дээрээ бие өвдөж байсан. Тэгээд 13 наснаасаа хойшхыг сайн мэддэг.

 

Ээжийн талаа дагасан гэж байсан. Ээжийн талд тань шиг зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн хүн байдаг уу? Гэр бүл, аав ээжээ танилцуулаач. Танай гэр бүлд таниас өөр ийм хүн бий юу?

 

Аавыг минь Шийлэгдорж, ээжийг минь Элбэгжаргал гэдэг. Аав ээж минь жирийн малчин хүмүүс бий. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Төрж өссөн нутаг усандаа их хайртай. Ээж маань эхээсээ их олуулаа л даа. Ах нар нь бүгд л бэрх хаяна, зоос татна, шоогоор үзнэ. Бас анагаахын талын эмч бариач хүмүүс байдаг. Тэгээд ер нь л ээжийн талын удмаа дагасан гэж гарч ирдэг л дээ. Харин манай гэр бүлд бол надаас өөр байхгүй.

 

Гэр бүлийн хүнээ танилцуулаач? 

 

Манай хүнийг Цэнд гэдэг. Хуульч мэргэжилтэй. Би өөрийгөө....Энд дарж ярилцлагыг цааш уншина

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

1  |  0
Top