Налайх дүүргийн прокурорын газраас 2014 оны 1-р улирлын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан гэмт хэргийн шинжтэй 2 мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна.
2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Dorgio.mn” вэб сайт болон ТV-8 телевизээр “Цэрэг зодуураа даалгүй нас барав уу…Эсвэл”, “Налайхын цэргийн ангид цэрэг нас барсан” гэсэн мэдээллүүд гарсан бөгөөд дээрх мэдээлэлтэй холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч шалгахад 2013 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ЗХ-ийн 014 дүгээр ангийн цэргийн казармд 01:30 минутын орчим байлдагч М.Мөнх-Эрдэнэ унтаж байгаад нас барсан хэрэг учрал гарсан байна.
Дээрх мэдээлэлд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201301080354 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байлдагч М.Мөнх-Эрдэнэ нь гадны ямар нэг нөлөөгүй зүрхний шигдээс өвчний улмаас нь барсан болох нь тогтоогдож хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлснийг хяналтын прокурор Ш.Нямдорж хүлээн авч хянаад 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5/24 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэтэл хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “хэргийг сэргээж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү” гэсэн гомдлыг дүүргийн прокурорт гаргасан бөгөөд дүүргийн прокурор Н.Найгалдорж гомдлыг хүлээн авч хянаад 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5/01 тоот тогтоолоор хэргийг сэргээж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар мөрдөн байцаалтанд шилжүүлсэн байна.
Дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхболд хэргийг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахад “талийгаач М.Мөнх-Эрдэнэ нь зүрхний шигдээс буюу өвчний учир амь нас нь хохирч түүний үхэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй” гэсэн дүгнэлт гарсан байх дахин хэрэгсэхгүй болгох саналыг гарган хэргийг прокурорт шилжүүлсэнийг хяналтын прокурор Ш.Нямдорж хүлээн авч хянаад 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/58 тоот тогтоолоор ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөн “Өнөөдөр” сонины 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаарт “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд байсан төмөр замыг 25 сая төгрөгөөр зарсан “ гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байх бөгөөд дүүргийн прокурорын газраас мэдээллийг шалгуулахаар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 5/59 тоот албан бичгээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч дэслэгч М.Гансүлд мэдээллийг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материалыг прокурорт ирүүлсэн нь одоо хяналтын прокурор Ш.Нямдоржийн хяналтанд хянагдаж байгаа ажээ.
Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээллүүдэд албан ёсоор хариу болон няцаалт өгсөн тохиолдол байхгүй болохыг танилцуулжээ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 3 )
Hunii ami bolohoor heregsehgui bolgood , Mongo bolohoor heregsen uzej shalgaj bgaa um uu? bas ene medeelel bichij oruulj bgaa hun bichsen zuilee ooroo neg unshaad uz dee.
yugaa bicheed soliorood bgaa yum be gemt hergiig ilruulsen ni haana bgaa yum be
үнэмшилгүй юмцэргийнхүүхэд зүрхний шигдээсээр нас бараад байх да яахав дээ эсвэл тэтгэврийн насны цэрэг байсан юмууүхсэн хүн үг хэлэхгүй гэсэн хууль л үйлчилдэг болоо шив дээ