Өнөөдөр нарлаг сайхан өдөр эхэлж байна. 2014 оны 86 дахь өдөр. Энэ он дуусахад 280 өдөр үлдлээ. Өглөөний алтан нар өөд харж инээмсэглэхээ бүү мартаарай. Өчигдрийн зовлон, шаналлыг одоо үргэлжлүүлж болохгүй.

Энэ өдөр Бангладеш улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмдэглэнэ. Тэрхүү ард түмний хамгийн том баяр жаргалт өдөр гэсэн үг. Харин Мали арал дээр Ардчиллыг тунхагласны өдөр тохиож байгаа юм байна. Өнөөдөр угаас эрх чөлөө, үнэ цэнийн өдөр ажээ.
Бид яагаад зовлон туулах ёстой юм бэ

Энэ хорвоод бид санаатайгаар болон санамсаргүй байдлаар үргэлж алдаа эндэл гаргаж явдаг. Санаатайгаар гаргасан алдаагаа бид мэдэж байдаг бол санамсаргүйгээр гаргасан алдаагаа ухаарч мэддэггүй. Ухамсарлаж мэдэхгүй гаргасан тэдгээр алдаанууд биет ертөнцөд биеллээ олж, үр дүн нь бидэнд зовлон байдлаар хүрч ирдэг. Ердийн тэмүүлэлгүй хүнд туйлын хүнд бэрх зовлонгийн дараа чин үнэн сэтгэл төрж, сүнс нь түүнийг мэдлэг, мэргэн ухааны ертөнцөд хүргэдэг.

Сэтгэл зүрхний амьдралын замаар замнадаг хүмүүс ухамсарлан мэдэж буй алдааг гаргахгүй байхыг хичээх боловч ухамсарлаж мэдэхгүйгээр маш олон алдаа гаргадаг. Гагцхүү тэмүүлэл, залбирал, бясалгалын ачаар л тэрхүү ухамсарлаж мэдэхгүй байгаа алдаанаас зайлсхийх боломжтой.
Өөр ертөнцөд хүрэхээсээ өмнө бид заавал зовлонг дамжиж өнгөрөх шаардлагагүй. Хайрын хүчээр гэгээрэлд хүрсэн хүн олон бий. Эцэг нь хүүгээ хайрладаг, хүү нь ч Эцгээ хайрладаг. Энэ л хайр биднийг зорилгод маань хүргэдэг.

Бидэнд буй гэрэл хязгаартай, багахан юм. Түүнийгээ арвижуулж нэмэгдүүлье. Улам их Гэрэлтэй болсон бол бүр ч арвин их Гэрэлтэй болъё, цаашлаад хэмжээлшгүй их Гэрэлтэй болъё.

Баяр баясгалангаас бид ирсэн, баяр баясгалангийн дунд бид өсөн торниж байна, аян замынхаа эцэст баяр баясгаландаа бид эргэн очих болно. Энэ бол хамгийн өндөр дээд нээлт юм. Одоогоор баяр баясгалан дотоод ертөнцөд байх боловч гадаад ертөнц тэр чигээрээ зовлонд автжээ. Хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл бидний нүдэнд илхэн байдаг. Айдас эргэлзэл, уур хилэн, атаа хорсол гээд бурхангүй харанхуй хүчнүүд биднийг зовоож байна. Гэсэн ч хамгийн өндөр дээд бясалгалынхаа ачаар дотоод гүндээ нэвтэрч, бидний анхан Эх Ундарга бол баяр баясгалан юм байна гэдгийг олж нээх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )