”Алтан Дорнод Монгол” компанийг шүүхэд өгөв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Булган аймгийн Дашинчилэн сум болон Төв аймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан Дорнод Монгол” компанийн талаар нутгийн иргэдээс мэдээлэл хийлээ. "Алтан Дорнод Монгол"  компани нь 2001 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл АМГ-аас авсан байна. Улмаар хуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд гурван жил хайгуулын лицензийг эзэмшээд дахин хоёр удаа сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг аж. Гэтэл энэ компани хууль зөрчин лицензээ 2014 он хүртэл сунгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын тогтоолоор “Алтан Дорнод Монгол” компанид хууль зөрчин давуу эрх олгосон хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор уг компанийн 2012 онд дууссан байсан лицензийг 2014 он болтол сунгуулсан аж.  Гэвч тухайн компанийг үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэд зөвшөөрөхгүй байгаа учир эл компаниас удаа дараа малчин иргэдэд санал хүсэлт тавьсаар байгаа аж.
Өөрийн талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг дэмжээч гэсэн саналыг одоо ч өгсөөр байгаад иргэд бухимдалтай байна.
Улмаар эсэргүүцсэн ард иргэдэд мөнгө төгрөг тарааж, архи дарсаар шахаж, согтуу хөлчүү иргэнээр гарын үсэг зуруулах зэрэг бусармаг арга хэрэглэж байгаа аж. Мөн орон нутгаа хамгаалж, тэдэнд газраа ашиглуулахгүй гэсэн иргэдийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулах зүйлүүд ч гарсаар байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top