Бүх шатны шүүх хурал нээлттэй явагддаг болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 40 шүүхийн 85 шүүх хуралдааны танхимыг техник хэрэгслээр тоноглоод байгаа аж. “Нээлттэй шүүх” төслийг 15 шүүхэд хэрэгжүүлж байгаа бөгөөд бүх шатны шүүх хурлын ажиллагаа нээлттэй явагдаж байгаа юм байна.

ах

ШЕЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэчимэг мэдээлэлдээ "Монгол Улсын шүүхийн тухай хуулиар бүх шатны шүүх нь шүүгч, Ерөнхий шүүгчээс бүрдэнэ гэж заасан байгаа. Шүүхийн багц хуулиар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Нийт 78 шүүх шинээр байгуулагдсан. ШЕЗ хуульд заасан чиг үүргийн дагуу анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Шүүгчийг сонгон шалгаруулалт шинэ журмаар явах аж. Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг гуравдугаар сарын 17-21-ны хооронд явагдсан. Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагаа дөрөвдүгээр сарын 14-28-ныг хүртэл явагдах юм байна.

ах

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй ажил ажилласан байх шаардлага тавигдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top