Ханбогдоос ховор сонин чулуу олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу толгойгоос чанх урагш 20 км орчимд эртний ховор содон хадны зурагтай хос чулуун толгод олдсон байна. Энэ талаархи мэдээллийг судлаач Г.Аким Соёл спорт аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд эдгээр зургуудыг яаралтай хамгаалах шаардлагатай байгаагаа уламжилжээ. Учир нь Ханбогд сумын нутагт төмөр зам тавих ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр зам байгуулж буй ажлын явцад хадны зураг бүхий чулуун толгодыг сүйтгэж болзошгүй байгаа аж. Тиймээс яаралтай арга хэмжээ авч тус газарт тэсэлгээ хийхгүй байхыг хүссэн байна. Тус хадны зураг нь Монголд өмнө нь олдож байгаагүй ховор зураг юм байна. Тиймээс яаралтай хамгаалж, төмөр замын зургийг энэ хадны сүг зургаас холуур тойруулах шаардлага үүсээд байгаа аж. Харин ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Бид удахгүй хамгаалалтын баг явуулж хадны зургуудыг нэмж судлуулна" гэдгээ мэдэгджээ. Одоогоор тус газарт тэсэлгээний бэлтгэл хийсэн бололтой, шон хатгасан байгаа аж. Шонгийн эргэн тойронд буусан тоосыг арчиж үзэхэд доороос нь содон сонин хадны бичээсүүд тодрон гарч байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(76.164.234.36) 2025 оны 03 сарын 13

Төмөр зам дайрах трасаар хуулийн дагуу урьдчилаад Археологийн хайгуул хийгдсэн байх ёстой.Тэгэхлээр замд нь өртөхөөргүй газарт хадны зураг байх ёстой. Эсвэл тэр археологийн хайгуул хийсэн хүмүүс нь ажлаа муу хийсэн байж болох юм. Яам нь тогтоох байлгүй дээ.

1  |  0
oo(103.10.23.1) 2025 оны 03 сарын 13

zow

1  |  0
Top