Бурхан Халдун уулын тахилга болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

  Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдуны төрийн их тахилга тайлгын ёслолын талаар өчигдөр ССАЖЯ-нд хэлэлцүүлэг өрнөлөө.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Д.Эрдэнэчимэг Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав болон ШУА-ийн төлөөлөл оролцсон юм.

Тэд Бурхан Халдун хайрханы төрийн тахилга хийх өдрийг товлох, энэ үеэр зохиогдох наадмыг тусад нь хийх эсэх тайлгын хүндэтгэлийн овоо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хайрханы төрийн их тахилга тайлгын ёслолыг ирэх зургадугаар сарын 6-нд хийх шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.124.183) 2025 оны 03 сарын 13

Шийд гараагүй байгаахудал мэдээлэл тавихаа болиоч.

1  |  0
Зочин(202.170.68.131) 2025 оны 03 сарын 13

Энэ улс орны байдал хүнд, эдийн засаг туйлдаа ортол доройтчихсон,, хүмүүсийн амьжиргааны ийм хүнд бэрх байдалд уул тахих гэж солиорч зардал чирэгдэл гаргах гэж байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ?

1  |  0
Top