Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хэлэлцүүлэг өнөөдөр "Өдрийн сонин"-ны Асуух эрхийн танхимд 12.00 цагаас болно. Одоогийн парламентад суудалтай намууд зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байна гэсэн гомдол парламентын гаднах намуудад бий. Мөн сонин хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулахгүй, сурталчилгаа хийх хоног өдрийг есхөн хоногт багтаана гэх мэтийн явуургүй саналуудыг Сонгуулийн тухай хуульд шигтгэж өгөхөөр ажиллаж байна. Хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар ирэх бол Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцоно.
-Замын компаниудтай нийслэлийн удирдлагууд уулзаж ярилцана Хангарьд ордонд 10 цагт
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах дэд бүтцийг сайжруулах боловсрол анхаарч амьдрах ажиллах орчинг энгийн иргэдтэй адил тэгш болгохын тулд олон улсад дагаж мөрдөгддөг баримт бичгийг Монгол улсын засгийн газар хүлээн авах гэж байна. Энэ асуудлаар хэвлэлийн хурал 10 цагт ХАХНХЯ-ны хурлын зааланд болно.
-МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд 12.00 цагт "Ахмад настангшуудад тулгамдсан асуудал" сэдвээр Монголын ахмадын холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэнэ.
-БОНХЯ, БНСУ-ын БОЯдын хамтын ажиллагааны хүрээнд ах дүү Тусгай хамгаалалттай газар байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 10.40 минутаас БОНХЯ-ны Хаан танхимд болно.
-Эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, үндэсний брэнд "Оргио тахиа" Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологи болон Биологийн нөөцийн менежментийн сургуулиудтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд 13:00 цагт гарын үсэг зурах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )