Сүүлийн үед Дундговь аймагт галзуу өвчний хэд хэдэн тохиолдол илрээд байгаа. Ихэвчлэн энэ өвчнөөр үхэр, тэмээ, нохой, чоно өвчилсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл саяхан тус аймагт анх удаагаа бог мал буюу ямаа галзуурч үхсэн байна. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалт хийгджээ. Энэ үеэр гурван ямаанаас их хэмжээий шүлс гоожиж үхсэн байна. Мал эмнэлгийнхэн болон яамны мэргэжилтнүүд эдгээр ямааг шүлхийгээр өвчилсөн байж магадгүй гэж үзэж байсан аж. Ингээд үхсэн ямаанаас шинжилгээ авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид явуулсан байна. Шинжилгээний хариу өнгөрөгч долоо хоногт гарч, лабораторийн дүгнэлтээр дээрхи гурван ямаа галзуугаар өвчилсөн байсныг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )