“Эрдэнэт үйлдвэр”-т гарсан ослын хэрэг шийдвэрлэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Баяжуулах фабрикийн төв корпусын ил хувиарлах байгууламжийн дэд станцын хэлхмэл шаазан тусгаарлагчийг сольж байсан хоёр ажилчин өндрөөс унаж нэг хүний амь нас хохирсон хэрэг гарч байсан.

Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхээс Цахилгаан цехийн Шугам сүлжээ дэд станцын хэсгийн мастераар ажиллаж байсан С-ийг Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж хоёр жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оноосон ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top