Замын-Үүдийн гаалиар 500 сая төгрөгийн үнэт зүйл гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Монгол Улсын иргэн Ж Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байжээ. Эх сурвалжийн мэдээллээр  иргэн Ж-д  гааль, цагдаагийн байгууллага тусалсан байж болзошгүй байгаа гэнэ. Тиймээс Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч Э-г сэжигтнээр тооцон цагдан хорьсон  байна.  Шалгалтын явцад Э нь тус боомтын даргаар ажиллаж байсан Л-ын өгсөн үүргийн дагуу Ж-ын чингэлэгтэй автомашиныг шалгалгүй гаргахын тулд гаалийн бүрдүүлэлтэд тамга дарсан нь тогтоогдсон байна. Замын-Үүдийн боомтоос өөр аймгийг гаалийн газарт томилогдох тушаал авч, шилжих гэж байхдаа дээрх хүмүүс уг хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа гэнэ. Сэжигтэн Ж нь Замын-Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан Л гэдэг хүний хүргэн гэх мэдээлэл  хууль хяналтынханд ирсэн байна.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(183.177.98.10) 2025 оны 03 сарын 13

zamharuulhgui shiideesei bilee.........

1  |  0
Top