Бүсгүйчүүдийн нүүрний арьс өвлийн улиралд хүйтэн агаар, салхи, орон сууцны халсан хуурай агаараас болж маш ихээр гэмтдэг.Тиймээс охид бүсгүйчүүдийн арьс салхинд маш их сэвхтэж, гадны сөрөг нөлөөнд автдаг нь олонтаа тохиолддог. Иймээс өвөл арьс хурдан гундаж өнгө зүсээ алддаг. Өвлийн улиралд өнгө зүсээ алдсан тохиололд хамгийн сайн будаг шунх ч тус болдоггүй. Иймд бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Нүүрээ өглөө бүр заавал буцалсан усаар угааж бай. Угаасны дараа нүүрээ арчихгүй болж өгвөл өөрөөр нь хатаах нь илүү үр дүнтэй. Ингэсний дараа тосоо түрхэж чийгшүүлэх хэрэгтэй. Мөн өвлийн улиралд арьсны өнгө харлаж, сэвх толбо суухдаа амархан бөгөөд цагаан тунгалаг арьстай болоход ч мөн хялбар шүү дээ. Арьсанд үхсэн эд болоод гүний бохирдол хуримтлагдвал арьс бараантаж, өнгөлөг чанараа алдаж эхэлдэг. Тэгвэл нэгэн жигд тунгалаг цагаан арьстай болохын тулд таны зүгээс витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэх, өдөрт 1,5 литр буцалсан ус уух мөн нүүрээ угаасны дараагаар ногоон цай, навч дэвтээсэн цайгаар шавших хэрэгтэй. Мөн та долоо хоногт хоёр удаа маск тавьж байвал нүүр тань чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно. Мөн унтахдаа хөөрүүлсэн сүүгээр нүүрээ угаах эсвэл сүүгээ буцалсан устай хольж угаавал нүүрний арьс жигд харагдах болно. Ингээд арьсаа арчилахын тулд таньд хамгийн хэрэгтэй зүйл бол орой унтахдаа сайтар цэвэрлээд унтах нь хамгийн үр дүнтэй. Зарим бүсгүйчүүд өдрийн турш ажиллаж ядарсандаа болж будгаа арилгахгүйгээр унтдаг. Ингэх нь хамгийн буруу юм. Энэ нь будаг, хөлс, тос нийлж арьсны сүвийг бөглөж, арьс батгаших, нүүрээр элдэвийн юм туурж эхэлдэг. Эрүүл, чийглэг өнгөлөг арьстай болохын тулд нүүрээ сайтар цэвэрлэж занших хэрэгтэй.
Бүсгүйчүүд маань ганцхан нүүрэндээ анхаарал хандуулаад зогсохгүй эмэгтэй хүн уруул, мөн гарандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхдээ өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж байх хэрэгтэйг санаарай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.
Мөн гараа арчилахын тулд гарын арьсанд зориулсан тусгай маск тавих хэрэгтэй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол 1 цайны халбага содыг 1 л буцалсан усанд хийгээд гараа 10 минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Үүний дараа гар анх байсан шигээ зөөлөн, булбарай болсоныг та мэдрэх болно. Харин гарын арьс хагарсан тохиолдолд нэг аяга усанд цайны хоёр халбага хэртэй сода хийж найруулсан усанд дvрээрэй. Харин гар чинь байнга хөлөрдөг бол хоёр литр усанд цайны гурван халбага орос цуу байхаар тооцоолж усаа найруулах ёстой. Далдуу мод болон халгай, хамба шарилжны ханд гарын арьсанд хамгийн тустай зvйл. Ялангуяа, хавар намрын салхи, хvйтэн агаараас маш сайн хамгаална. Мөн төмс чанасан ус, шар сvv маш тустай. Төмс чанасан ус мөн шар сүүгээр угаахад таны гар мэдэгдэхүйц зөөлрөх болно.
Харин эрчүүд арьсаа хэрхэн арчлах вэ?
Эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат, шингэн алдаж, хуурайшихдаа бага байдаг. Гэхдээ эрчүүдийн нүүрний арьс хүйтний улиралд хэтэрхий мэдрэмтгий байдаг. Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно. Мөн багахан хэмжээний хуурайшсан үед эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Мөн та гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй байдаг. Мөн өглөө бүр сахлаа хусдаг залуучууд лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаалахад илүү үр дүнтэй байдаг байна. Эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог. Тийм учраас гоо сайхандаа анхаарахын тулд архи, тамхинаас татгалзах хэрэгтэй санаарай.

Сэтгэгдэл ( 1 )
Био Кальци нь хүний бие организмын бүтэцэд оролцдог үндсэн элементүүд бөгөөд араг яс, шүд, булчингийн үйл ажиллагаа, цусны бүлэгнэлт, мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг зохицуулах чухал үүрэгтэй байдаг. Кальцийн дутагдлаас болж 140 гаруй төрлийн өвчин/яс сийрэгжих, үе шохойжих, яс ургах, даралт өөрчлөгдөх, судас хатуурах, цус бүлэгнэхгүй болох, хоолны шингэц муудах, шээс задгайрах, хүүхэд олохгүй байх, харшил г.м/ үүсдэг нь ДЭМБ-ийн судалгаагаар тогтоогджээ. Кальци нь найрлагандаа магни, зэс, цайр, төмөр, иод, фосфор, кали зэрэг микро элементүүд А, В1, В2, В6, D, C, E аминдэмүүд уураг болон аминхүчлээр баяжуулагдсан өндөр агууламжтай тэжээл юм. Кальци нь хүний бие махбодийн бүрдүүлдэг үндсэн элемент бөгөөд яс ургах, яс сийрэгжих, төрөл бүрийн харшил, булчирхайн болон арьсны төрөл бүрийн өвчин, сахарын болон зүрх судасны өвчин, судасны хатуурал, захын болон төв мэдрэлийн систем, ууц нуруу, үе мөчний өвчин, бэртэл гэмтэл, хөхүүл үед сүү багасах, үс хумсны хугаралт, арьсны хуурайшилт зэрэг маш олон эмгэгүүдэд зайлшгүй хэрэгцээт тэжээл юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрэглэх зааврыг 94448429, 96058429 утас буюу tse_amore5@yahoo.com хаягаар холбогдож аваарай.