Долоо хоногийн дотор нарыхан бэлхүүстэй болох арга

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Бэлхvvсээ гуравхан долоо хоногийн дотор гоолиг, нарийхан болгох дасгалыг санал болгоё. Голливудын алдарт хөөрхөн хvvхэн Жулия Робертсын хийдэг дасгал танд ч тусаа өгнө гэж найдаж байна.

Нуруугаараа эргэх дасгал:

Энэ дасгал бэлхvvс чангаруулдаг. Нуруугаа цэхлэж зогсоод саваа модны vзvvрээс атган гараа сунгана. Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхvvсээрээ эргэнэ. Буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж, зvvн тийшээ эргэнэ. Дасгалыг зvг зvг лvv 25 удаа давтан хийнэ.

Ташаагаа өргөх дасгал:

Хэвлийн дээд булчин чангаруулах дасгалыг шалан дээр хэвтэн хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугална. Ингэхдээ хөлийн тавхайг шалнаас бvv хөндийрvvл. Бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрvvлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Буцаж бэлдэх байдалд орсны дараа дасгалыг дахин vргэлжлvvлээрэй. Дасгалыг 12-15 удаа давтан гvйцэтгэнэ.

Хөлөө өргөх дасгал:

Энэ дасгал хэвлийн доод булчинг хөгжvvлдэг. Шалан дээр хэвтэнэ. Хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр тvвшинд барина. Хэсэг хугацаанд ингэж барьсны дараа хөлөө буулгаж амраагаад дахин vргэлжлvvлнэ. Дасгалыг мөн 12-15 удаа давтана. Энэхvv цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийгээрэй.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhjin(103.10.22.170) 2025 оны 03 сарын 13

Ene ur duntei yu

1  |  0
dumaa(103.26.194.83) 2025 оны 03 сарын 13

sex gej bodoj bna

1  |  1
60 см бэлхүүстэй эмэгтэй (202.70.40.154) 2025 оны 03 сарын 13

7 хоногт бэлхүүсээ нарийхан болгоно гэж худлаа. Харин 2 сард бэлхүүсний тойргоо 5-8 см багасгаж, сайх хичээвэл 60 см болдог юм. Дасгал хийх нэмэргүй шүү, ганц л арга байна тэр нь

6  |  1
Top