-УИХ-ын 2013 оны долдугаар сарын 5-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн албаны тухай хуулийг баталсантай холбогдуулан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдүүлэхээр болсон. Уг хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаасаа болоод гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй болсоныг үндэслэн цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байранд, цаашид эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө гэж заасан байдаг.
Тэгэхээр эмнэлгийн байгууллага иргэдийн хордлого тайлах үйл ажиллагааг явуулна. Харин гэмт хэрэг зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагын албадан саатуулах байранд хүлээж авахаар болж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )