АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн Ч.Баттуул ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Тэрбээр хорих ангийн дэглэм зөрчсөн учраас сахилгад суужээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Баттуул нь анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод орилж хашгиран дэглэм зөрчиж эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас хамгийн дээд хоногоор буюу 15 хоногийн турш сахилгад суух болжээ.

Сэтгэгдэл ( 0 )