“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь төрийн хяналтын ажлаа хийж хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилсэн юм. Тодруулбал тус ТББ-аас ” Витафит группийн охин компани “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” нэрийн тараг, мөн бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компиануудад Хүнсний тухай хууль, холбогдох стандарт зөрчсөн хэмээн шалгуулахаар хоёр удаа хүсэлт гаргасан аж. Хүсэлт гаргаад дөрвөн сар болж байхад ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй хэмээн хэлсэн юм. Уг шалгалтанд “Оргил хүнс”, “Сүү” ХК, “Дэлгэр тэс”, “Монсүү”, “Сүүнсондор” зэрэг аж ахуй нэгжүүд хамрагдах байсан бөгөөд шалгатыг өнгөрсөн наймдугаар сарын 19-30-ны хооронд хийхээр байжээ. Энэ шалгалтаа даруй хийж дуусгахыг “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн МХЕГ-ын даргаас шаардсан юм.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )