Замын цагдаад мөнгө төлж болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Нийслэлийн хэмжээнд  ажиллаж буй 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах гэж байна. Энэ сарын 29-нөөс эхлэн  замын цагдаа нар уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх аж. Зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан  торгуулиа дансаар төлнө.  Заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна. Үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж,  Ерөнхий сайдын багцаас гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top