ГССҮТ-ийн эмч нар буяны байгууллагын буянаар нүгэл үйлдээд байгаа юм биш биз!

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбоотой хэл ам дагуулсан мэдээллүүд сүүлийн үед олонтаа гарч байгаа. Сая гэхэд л Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар Гэмтэл, согог судлалын үндэсний төв нь  үе солих мэс засал хийж байгаа  нэрийн дор иргэдээс их хэмжээний төлбөр бэлнээр авч, ашиг олж байсныг тогтоон, ийм үйлдлээ  таслан зогсоохыг хатуу анхааруулсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, ГССҮТ нь БНСУ-ын “Хьюндэ” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нэрийн дор Өмнөд Солонгосоос тусламжийн эмч авчирч, хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах импортын лиценз хуйвалдан авч, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхдээ үйлчлүүлэгчдээс бэлнээр төлбөр авсан зөрчил илэрсэн.  Уг зөрчлийг МХЕГ-ын  өнгөрсөн зургадугаар сарын шалгалтаар илрүүлжээ. Мөн тус эмнэлэг даргаа эсэргүүцэн ажил хаях дээрээ тулаад байсан бол эмнэлгийн дарга Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа юм. Харин дараагийн шинэ даргын томилгоо болох хүртэл одоогоор эмнэлгийн дарга Ц.Энхбаяр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Тус эмнэлэг  үе шилжүүлэн суулгах нэрийн дор иргэдээс хэдэн төгрөг авдаг болон зөрчилөө хэрхэн арилгаж байгаа талаар  ГССҮТ-ын Насанд хүрэгчдийн тасгийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Мөнхбаяраас тодрууллаа.

-ГССҮТ-ийн эмч нар үе шилжүүлэн суулгах нэрээр их хэмжээний мөнгө иргэдээс авсан гэж МХЕГ-аас тогтоосон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс танай удирдлагад ямар үүрэг өгөөд явсан вэ? 

-Мэргэжлийн хяналтын шалгалт  ирсэн нь үнэн. Мэргэжлийн хяналтын шалгалтаар   тодорхой хэмжээний зөрчил илэрсэн байгаа. БНСУ-ын “Хьюндэ” эмнэлэг анх манай эмнэлэгтэй буяны байгууллагын журмаар холбогдож, манай эмнэлгийн нэг хагалгааны өрөөг тохижуулж өгсөн. Тэр өндөр үнэтэй хагалгааны өрөөг техник тоног төхөөрөмжийн хамт тохижуулж өгсөн л дөө. Тухайн хагалгааны өрөөнд шаардагдах  агааржуулалтын систем, хянах самбар, хүчил төрөгчийн систем, мэс заслын ор зэргээр хангаж өгсөн. Бид бүхэн үнэхээр их ачаалалтай ажилладаг. ГССҮТ хэвийн үйл ажиллагаа явуулахад 30 мэс заслын өрөө хэрэгтэй байна. Гэтэл одоо төлөвлөгөөт хагалгааны зургаан өрөө мөн яаралтай тусламжаар хоёр өрөө ажиллаж байна. Энэ эмчилгээг хийгээд иргэдээс их хэмжээний мөнгө аваад байсан юм байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар үе шилжүүлэн суулгах нь зөв ч гэсэн иргэдээс авч байгаа мөнгө нь хаашаа орж байгаа нь тодорхойгүй байна. Тодорхой болго гэсэн үүрэг өгөөд явсан.

-Хиймэл үеийг шилжүүлэн суулгахад хэдэн төгрөг шаардагдах вэ. Мөн эмч нар өвчтөнгөөс бас мөнгө авдаг гээд байгаа шүү дээ?

 -Хиймэл үе шилжүүлэн суулгасан хүнд халамжаас 5 сая төгрөг олгодог болсон. Яг өвчтөнөөс өөрөөс нь бол сая төгрөг л гардаг. Эрүүл хөлтэй болохын тулд энэ их мөнгө биш байгаа биз дээ. Эмч нар хагалгаа хийсэн өвчтөнөөс  мөнгө авдаг эсэхийг мэдэхгүй. Хэрвээ мөнгө авдаг бол бид нар баяжина биз дээ.

-Танай эмнэлгийг нэг хүнд хэрэглэдэг хадаасыг дахиад өөр өвчтөнд хэрэглэдэг гэх яриа өвчтөнүүд дунд их байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу. Үнэхээр хадаас нь хүрэлцдэггүй юм уу? 

-Манай сарын хэрэглээ гээд 8, 9 хадаас л ирдэг. Энэ их өвчтөнд өдөртөө л хэрэглэх хадаас шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байдаг учраас бид бүхэн ариутгаад ахиад хэрэглэдэг.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.114) 2025 оны 03 сарын 13

Үе солиулсан өвчтнөөс 6 сая төгрөг бэлнээр аваад гарч байсан Тэгвэл 5 саяыг нэмээд халамжаас авдаг юм байна лдаа Өвчтөнүүд үүнийгээ мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна Даанч эмч нь 500 000 авдаг гээд байсын 11 саяыг шууд цохидог гэсэн үг үү

1  |  0
зочин(103.26.194.45) 2025 оны 03 сарын 13

Үе солиулсан өвчтнөөс 6 сая төгрөг бэлнээр аваад гарч байсан Тэгвэл 5 саяыг нэмээд халамжаас авдаг юм байна лдаа Өвчтөнүүд үүнийгээ мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна Даанч эмч нь 500 000 авдаг гээд байсын 11 саяыг шууд цохидог гэсэн үг үү

1  |  0
зочин(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

гэмтлийн эмнэлэг бол бусад эмнэлгийг бодоход арай онцлогтой юм билээ. монгол улс яг л дайнд нэрвэгдсэн юм шиг л хугарч бэртсэн, шатсан түлэгдсэн хүмүүс тасралтгүй ирж байдаг газар. үүдээр нь ороод гарахад л дотор муухайртал цусны үнэр. тэнд ажиллаж байгаа эмч ажилтнууд бол үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ. доор бичсэн хүнтэй санал нэг байна. үнэхээр эмнэлгийн хангамж тэр олон хүнд хаанаа ч хүрдэггүй, ар гэр нь үнэхээр боломжгүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүстээ нормынхоо юмыг зориулдаг, хуваарилдаг болохыг өөрийн нүдээр харсан би. тэгэхээр урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж эмч нарыг хий хардах хэрэггүй санагдана. харин төрөөс эрүүл мэндийн салбараа дэмжээд дутагдаад байгаа хагалгааны өрөө, тоног төхөөрөмж, багажаар нь хангачихаад дараа нь хариуцлага, хардлага тооцох хэрэгтэй. манай эмч нар ч чадалтай юм билээ

1  |  0
hard hard teneguu dee.(123.121.216.57) 2025 оны 03 сарын 13

Mongolchuud unen teneg shuu. Bie bieneesee uraldaj goehdoo l sain . Hiree medehgui mongo zardag atlaa. Eruul mendee bol harmiin haram geech. Hund eruul yavaas oor erhem bayalaga gej baigui sh ee. Shinjilgee hiilgeed ir gevel uurlana.mongoo nariilna. Shoudah bol hediigch hamaagui zartsuulna. arhi gevel bur nariilahgui. Gertee ideh talhgui baihad l talh avaas tatgalzaad arhi avch uuchihaad gaviya baiguulsan yum shig arslan bar shig zang ehner huuheddee gargadag teneg gehed bagadmaar

Emch naraas ovchtond chin setgeleeree mergejliin ur chadvar gargaj ajillah uueretei. Ter hereer tednii ajliin unelemj ondor baih estoi. Onoodor terguuleh zergiin emch gehed l oligtoihon kompanii tseverlegchiin tsalin avch baigaa sh dee. Tiin nariin mergejliig ingej dooguur unelchiheed eldveer muulah ni zohisgui yum. Ovchnoosoo salsandaa bayarlaad tsalin mongo bagatai odor shongui l bidnii toloo ajillaj baigaag haraad ovchtonuud nairsan nairaagui arhi, hatsan hataagui nabor geed ali baigaagaa saimshirch ogdog bolohoos bish*****emch nar tednees mongo og gej shaardsan yum baihgui.

Emnelgiin baiguullaga,emch nariin ajliig languunii hudalchiin ajlaar, em, emnelgiin tonog tohooromjiin hangamjiin asuudliinganzgiin naimaagaar tosoolj harlaga yavuulah ni denduu bolhi bogood teneg asuudal l daa.Emchiig ooroo em aaad shahaad baigaa gedeg getel haana yamar gaigui em baigaa medeelliig mergejliin hun medehees bish chanartai chanargui baraa zoodog buhen medehgui ,estoi honshoor ni tutna. Zah zeeliin huuliaraa bol hun ooriin mergejil bolovsorloo ashiglaj huuliin hureend l ajillah yavdal. Emch nar naiz nohod, ger buldee mergeliin tuslaltsaa uzuulj yamar em heregtei,yamar tonog tohoormj heregteig emch nar l medehees bish zahiin naimaachid medehgui sh dee . Hun mergejlee unelj l biznes hiij amidardag bizdee.Emch hunii ontslog bol hundee chin setgeleesee uilchilj baih estoi. Ter uilchilj baigaa chin setgel ch gesen unelgeetei l baij taarna. Tuunees bish unelemjgui zugeer hodolmorlono gej lav tangarag orgoogui shuu dee. Shin setgelees uilchilj baival chamartai sain baihaas gadna unemj ch ter hereer ondor l baih estoi. Manaihaas busad orond ene l zarchim uilchilj hamgiin ondor tsalintai baidag yum bilee.

Top