Есөн талт ХХК-иас болж 6 цаг цахилгаан тасарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Өчигдөр 13.00 цагийн орчимд ХМК-ын байрнуудын дунд дулааны шугамын ажлаар газар шорооны ажил хийж байсан Есөн талт ХХК нь СХД-ийн 5, 6, 7, 23 дугаар хороог цахилгаанаар тэжээдэг гол кабель шугамыг механикаар гэмтээснээс 3295 айл өрх, 109 аж ахуйн нэгж 6 цагийн турш тоггүй байж хохирлоо.

УБЦТС ХК-ийн Баруун түгээх төвийн засварын бригад кабель шугамыг сэргээхийн тулд багагүй хүч хөрөнгө, машин механизмыг зарцуулсаар оройн 18 цаг 40 минутад гэмтлийг засварлаж, хэвийн болгосон. Харин Есөн талт ХХК-иас улсад учруулсан хохирол болох дутуу түгээсэн эрчим хүч, засварын ажлын зардлыг тооцож төлүүлэхээр эрчим хүчний хяналтын Улсын байцаагч ажиллаж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top