Энэ сарын 19-нд буцах байсан Ховд аймаг Улаанбаатар чиглэлийн онгоцны нислэг хойшилсон байсан. “Аэро Монголио” ХХК-ны лавлах утаснаас энэ талаар тодруулахад: Хөвсгөл далай хөлдөөгүй, уур манан ихтэй учраас дээгүүр нь онгоц нисч болохгүй болоод нислэг хойшилсон гэж байсан юм. Уг нислэг өнөө өглөөний 09: 30 цагт ахин хүнээ суулган нисэхээр бэлдэж байсан боловч онгоцных нь хаалга хаагдахгүй болжээ. Тиймээс нислэг дахин хойшилсон байна. Тус онгоц ийнхүү саатсаар зорчигчдыг гурав хоног хүлээлгэж байгаад үйлчлүүлэгчид ихэд бухимдалтай байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Xubsgul ruu baildaanii ongotsoor xun teeverledeg boloo yutai. Zurgaa solioch de.