Өнгөрөгч долоо хоногт Онцгой байдлын газарт "Их тэнгэрийн ам"-нд ирвэс орж ирсэн тухай дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн шуурхай салбар, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар ажиллаж шуурхай барьсан билээ. Дээрх амьтаныг барихаас өмнө тэнд Төрийн гурван өндөрлөгүүдийн гэр бүлийг гарахыг хориглож, хамгаалалтанд аваад байсан юм. Харин яг үүнтэй үйл явдал Ховд аймгийн Дарви суманд болжээ.
Тус сумын Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан иргэн Д.Ганбатын гэр дээр ирвэс гарсан байна. Гэрийн эзэд цаг алдалгүй сумын төврүү гар утсаараа холбогдсноор тусламж иржээ.
Гэр дээр гарсан ирвэс нас бие гүйцээгүй байсан бөгөөд 2-3 настай гүен айлын гэр дээр байсан ууттай махыг идэхээр гарсан байсан гэнэ. Аврах албаныхан гүенг шуудайд хийж ууланд нь аюулгүй буцаан тавьжээ.



Сэтгэгдэл ( 4 )
Хүмүүсийн тарьсан гайг л үүрч яваа хөөрхий амьтад.Үнэхээр эсэн мэнд буцсан болоо доо хөөрхий.
Neeren ch tiim baix shuu!Xezee xottoi ail ru orj irdeg bailaa.Idex xoolgui bolood l tegj yavaa bx daa
Би юу гэж бодож байна гэжүү ?Яг үнэндээ бидний хийсэн гай . Тэднийг идэх хоолгүй чөлөөтэй явах газаргүй болгож орхисон.