Японы нийслэлийн эмэгтэйчүүд үдийн цайны цагаа ажил дээрээ үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах кафег Токиод нээжээ.
"Nap Café Corne" нэртэй кафе 2013 оны 11 дүгээр сарын 19-нд Японы нийслэлд нээгдсэн бөгөөд зочин эмэгтэйчүүдэд (тийшээ эрэгтэйчүүд орох хориотой) хүнд ажлын үеэр буюу дараа нь цаг унтахыг санал болгодог байна.
Кафены төлбөр тэнд өнгөрүүлсэн цагаас хамаарах бөгөөд 10 минут тутам 150 йен буюу 1,5$ байдаг юм. Энэ мөнгөөр унтахад зориулсан олон арван дэрнээс нэгийг сонгон, мөн бага зэрэг юм идэж, нүүр амаа будаж болно.
Үүнийг байгуулагчдын төлөвлөснөөр энэ газрын гол зорилго нь эмэгтэйчүүдэд аюулгүй орчныг бий болгож, тэднийг эрчүүдийн хараанаас далдлах явдал юм.

Сэтгэгдэл ( 2 )
bolj bna
huurhun yum be ^^