Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

- 08,00-10,00 цагийн хооронд Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр "Агаарын хил дээр шувууны томуугийн вирус H7N9, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ" сэдэвт "КОД-9" үзүүлэх сургалт явагдана.

-Өглөө 9:00 цагаас Монгол дахь Анхны компанийн засаглалын үнэлгээний тайлангийн нээлт "Кемпинкси" зочид буудалд болно. Уг үйл явдлыг ОУСК, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа ажээ.

- 09.00 цагт МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтарсан "Хөдөлмөрийн судалгааны хэрэгцээг тодорхойлох нь" сэдэвт уулзалт-семинар Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд болно.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар "Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв" ОНӨҮГ байгуулах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах, уг хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

-10:00 цагт ЭМЯ дээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-ын Эрхүү хотноо суралцахаар явах эмч, сувилагч нарыг хүлээн авч уулзана

-11.00 цагт Монголын банкны холбооны байранд "Монгол Улсын нийгэм, тогтвортой санхүүжилт хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичиг"-т гарын үсэг зурна. БОНХЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд оролцоно.

-12.00 цагаас Спортын төв ордны 4-р давхрын хурлын зааланд Үндэсний Супер лигийн легионеруудыг танилцуулна.

-Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс сургуулийн эргүүл "School police" шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн нээлтийн ажиллагаа 09.00 цагт нийслэлийн Иргэний танхимд болно.

-Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14,00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулах, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай, Таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ.

-МОХ-ны төв байранд смарт карт, наалтны захиалгыг авахаар болсон тул захиалж амжаагүй хоцорсон оюутан суралцагчид смарт карт наалтаа захиалж болох юм байна.

-Монголын Залуучуудын Холбоон дээр бүх аймгийн тэргүүлэгчид хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top