Энэ долоо хоногт цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Энэ долоо хоногт Монгол орны нийт нутгаар цас орж хүйтрэх төдийгүй зарим аймгийн нутгаар цасан болон явган шуурга шуурна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тухайлбал, маргааш буюу энэ сарын 21-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах аж. Хугацааны эхээр Дархадын хотгор, Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэрч, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байх юм байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top