Өдрийн сурвалжлага: Хөлөөрөө явж чадахгүй бие өвдлөө гээд хүнээс юм нэхэж зүгээр суусангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Манай улсын хэмжээнд  хөгжлийн бэрхшээлтэй 92,236 хүн бидний дунд  амьдарч байна.  Хэдийгээр  хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ тэдэн дунд зүгээр суудаг хүн ховор.  Бүгд л өөр өөрсдийнхөө чаддаг мэддэг зүйлд тулгуурлаад идэх хоолны мөнгөө олж, гэр бүлээ тэжээгээд маргаашийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөнө.  Энэ л хүмүүсийн төлөөлөл  болж яваа Хүүхэнхүүгийн Улаанбанди гуанхаас бид нэг өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

   Тэднийх Сүхбаатар дүүргийн 18-р хороо. Бидний нэрлэж сурснаар Бэлхийн “Цэнхэр түц” гэдэг газар амьдардаг. Бид энэ айлыг бага үдийн алдад зорин очсон юм. Автобусны буудал дээр буугаад хойд уулын энгэр өөд хартал.  Монгол улсынхаа газрын зураг, соёмбо хоёрыг хашаан дээрээ сийлсэн нь  холоос харахад л үндсэрхэг, хөдөлмөрч айл болох нь илт.  Хашааныхаа хаалганаас эхлээд гэрийнхээ эд нэг бүрийг болон  хүүхдийн тоглоом, саравч, гэрийн доторх эдлэл хэрэгсэл болгоноо өөрийн гараар хийжээ.  Тэдний амьдарч байгаа таван ханатай гэрийн хаалга нь хүртэл орчин үеийн вакум хаалга юм.  Х. Улаанбанди гуай гэртээ ганцаараа үлдэхдээ гадна орчныг харж байх гэж гэрийнхээ баруунтайд   цонх гаргажээ.  Тэднийх 12 настай ганц охинтой юм байна. Энэ айлын нэг өдрийн амьдрал өглөөний 06 цагт  боссоноор эхэлдэг аж.  Тэрээр ганцаардлаа гээд зүгээр сууж чаддаггүй элдвийг хийдэг болохоор хийж үзээгүй  ажил оролдож үзээгүй юм гэж үгүй.  Наад зах нь гитар тоглож, зураг зурж, сийлбэр хүртэл хийж багаасаа л  өөрийнхөө хэрэгцээний мөнгийг олдог байсан аж.

Тэрээр  Дундговь аймагт Гал түймэртэй тэмцэх газар ажиллаж байгаад 1999 онд хотод иржээ. 2000 оноос вакум цонхны хэд хэдэн үйлдвэрт ажиллаж. 2008 оноос өөрийн жижиг цехээ байгуулжээ. Уг цех нь энэ айлын амжиргааны  эх үүсвэрийн нэг хэсэг нь болж байна. Цехдээ ихэвчлэн ганцаараа ажиллах бөгөөд үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл амралтгүй хөдөлмөрлөдөг аж.  “Суга таяг тулаад өдөржин зогсох боломжгүй болохоор өөртөө зориулан бат бөх  сандал ширээ хийсэн байна.   Түүний өвчин 2003 оноос эхлэсэн бөгөөд тэрхэн үедээ эмчилгээ хийлгээд л өнгөрдөг байсан аж.  2006 онд дахин өвдөж Нуруу нугасны эхийн эмгэг саажилт гэсэн оноштойгоор өнөөдрийг хүрчээ. Ийм оноштойгоор олон жил зовсон ч сэтгэлийн их хаттай хийх зүйл олонтой түүнд өвчин нь саад болоогүй байна.  Ажлаа үргэлжлүүлэн хийсээр 2012 оны сүүлчээр биеийнх нь ихэнхи хэсэг нь муудаж босох нь багассан юм.

Өвчнийхөө шалтгааныг тэрээр 1999 оны автын ослоос болсон гэж бодож байсан ч сүүлдээ удамшлын төрлийн өвчин байж магадгүй гэдгийг мэдсэн байна. Хүнд өвчиндөө  шантралгүй өнөөдрийг хүрсэн энэ эр  бүтэн өдрийн турш хөлөө тахимаар нь нуглан. Олон дахин нааш цааш холхиж суух  байрлалаа солиж суудаг юм байна.  Монгол улсад ийм оношоор өвдсөн 15 тохиолдол байдаг аж.  Тэдний дийлэнх нь  удамшлын хэлбэрээр илэрсэн байгаа юм.

Түүний гэргий үсчин н.Сувдаа ийн ярилаа: “Нөхөр маань өвдөөд олон жил болж байна. Өвдлөө гээд зүгээр суух хүн биш болохоор олон юм хийчихээд  орой ирэхэд инээсэн сууж байдаг.  Наад зах нь хоолоо хийчихсэн, гэрээ цэвэрлэчихсэн л байна шүү дээ. Мөн хажуугаар нь суга таягаа тулан  цехийнхаа ажлыг  хийнэ. Сүүлийн үед их хүйтэрч байгаа болохоор гэртээ байдаг болсон. Хөлнөөсөө даарч болохгүй даарвал улам их өвдөх болохоор компьютер,зурагт, хөгжим болон гүйлтийн зам дээр дасгал хийж өнждөг юм. Харин дулаахан өдөр өөртөө зориулж бүтээсэн мотоциклоороо усаа зөөгөөд савалчихна.

Бидний амьдарч байгаа энэ газар өмнө нь уулын бэл байсан. Үүнийг нөхөр маань ухаж янзлаад ийм гоё тэгш болгосон. Эндээс гарсан чулуунуудыг  ашиглаж шатаа хийсэн юм шүү дээ. Улсаас өгдөг мөнгийг авдаг. Манайх  санхүүгийн эх үүсвэртээ. Жижигхэн цех, миний  цалин гээд болж л байна. Мөнгөний тал дээр нэг их санаа зовоод байдаггүй ээ. Харин дан ганц тэтгэмжийн мөнгөөр  л амьдралаа болгодог олон хүмүүс байдаг. Тэдэнд энэ тэтгэмжийн  мөнгө хүрдэггүй  байхдаа гэж санаа зовниж суудаг юм. "Бид бол яахав болжил байна” гэж ярьж суугаа энэ гэргийн нүднээс жарал цацрах шиг болсон. Аз жаргал гэдэг хүн хүндээ өөр өөрийн өнгөтэй болохоор өөрөө өөрийнхөө жаргалыг бүтээнэ гэдэг гайхалтай юм. Эдний гэр бүлийн уриа “Ажил хийвэл дуустал  Давс хийвэл уустал” гэдэг зарчимтай аж.  Эднийд хэдхэн цаг болох хооронд найз хөхөд ах дүү гээд олон хүн орж ирнэ лээ. Гэр бүлийн хоёр сайн найз нөхдийнхөө сэтгэлийн дэмээр өдий зэрэгтэй яваа гэж даруухан өгүүлж суун лээ.

Биднийг буцахад гэрийн эцэгтэй ирсэн зочныхоо алгыг дээш харуулах учиртай гээд Монгол үнээний сүү савалж өгсөн юм.  Ирсэн зочин буцах учиртай ингээд бид энэ айлаас сайхан эрч хүч аваад гарлаа.  Инээд  цацарч ажил ундарсан зочломтгой энэ л Монгол гэр бүлээс аз жаргалын дулаахан агаар  үнэртэнэ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнхөө(103.26.194.36) 2025 оны 03 сарын 13

үнэндээ бахархмаар амьдардаг айл байнаа. ийм сайхан хүнийг хайрлаж байгаа эхнэрт нь талархаж байна. сайн сайхан сэтгэлтэй үсчин шүү...

1  |  0
zochin(124.158.93.49) 2025 оны 03 сарын 13

saihan amidraarai amjilt

1  |  0
zochin(124.158.93.49) 2025 оны 03 сарын 13

saihan amidraarai amjilt

1  |  0
delgermaa(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

mash gaihaltai hudulmurch mundag xvn bnaa. odoogiin arhi uuj ajilgvi zvgeer suug bgaa olon zaluus vlger jishee avmaar baharhalt mongol zaluudaa tsaashdiin orgilson ih ajild ni ih amjilt hvsie.bi mashid ih shvtlee bayar hvrgii.

1  |  0
zochin(103.11.195.29) 2025 оны 03 сарын 13

mash hudulmurch hvn yum gaihaltai amjilt amjilt amjilt

1  |  0
gyn(124.158.93.49) 2025 оны 03 сарын 13

маш мундаг залуу байна, хальт зурагтаар харсан, сайхан энерги авлаа

1  |  0
nice(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

gaihaltai zaluu bnle shuuu televizereer garj bsan amidrald ni az jargal eruul enh hamgiin sn shniig husen eroooe

1  |  0
Zochin(182.160.20.42) 2025 оны 03 сарын 13

Mundag zaluu shuu gehdee emchilgee hiilgeh heregtei

1  |  0
z(122.201.28.4) 2025 оны 03 сарын 13

Uneheer baharhmaar hun bna

1  |  0
Багын найзаас нь(202.170.66.186) 2025 оны 03 сарын 13

Улаанбандидаа нийт Дундговьчуудын өмнөөс говийн хүний ажилч, хичээнгүй, сэтгэлийн их тэнхээтэй зан чанарыг харуулж, анги хамт олон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явааг хараад найз нь их бахархаж байгаа шүү. Найздаа цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье мөн Эрүүл мэнддээ анхаарч байгаарай!

1  |  0
1331(49.0.171.236) 2025 оны 03 сарын 13

мундаг юмаа сайхан амьдрал аз жаргал эрүүл энх урт удаан наслахыг хүсье

1  |  0
Ulzii(202.70.40.50) 2025 оны 03 сарын 13

mundag bna, goy gegeeleg medee bna, thanks.

1  |  0
Top