Их, дээд сургуулийн бакалаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлгийг өнөөдрөөс олгоно.
Уг тэтгэлгийг өнгөрсөн жил давхардсан тоогоор 166 мянган оюутан авсан байна. Тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй бөгөөд өнгөрсөн жил олгож байсны дагуу үргэлжлэх юм байна. Ингэхдээ нэг улирлынх буюу 9, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд орно. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд байрших юм. Энэ жилийн хувьд оюутан залуус smart карттай болсон байгаа. Түүгээрээ дамжуулаад арилжааны банкнаас мөнгөө авах аж.

Сэтгэгдэл ( 0 )