Гаалийнхан их хэмжээний галт сум илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн баасан гаригт улсын хилээр хууль бус эд зүйл оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо. Гаалийн хяналтын талбайд буусан чингэлгүүдийн нэгэнд ангийн бууны долоон хайрцаг сум нуусан байжээ. Нарийвчлан шалгахад 350 ширхэг галт сум байсан байна. Сумыг АНУ-аас ирүүлсэн бөгөөд түүвэр ачаа буюу хуучин хувцсан дунд далдалсан байсан ажээ. Хулгайн анчид өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор буу, сум улсын хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого гардаг ажээ. Ялангуяа АНУ, ОХУ, БНХАУ-аас сум оруулж ирэн "Нарантуул" болон бусад худалдааны төвд зардаг гэдгийг хуулийн байгууллагын ажилтнууд хэлж байна. Одоогоор улсын хэмжээнд хоёр аж ахуй нэгж албан ёсны зөвшөөрөлтэйгээр галт зэвсэг болон дагалдах хэрэгслийг худалдаалж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Оруулаад сурсан нөхдүүд л дахин дахин ийм хэрэг хийж байгаа. Энэ сумны цаана нэр нөлөө бүхий хүмүүс байж л байгаа. Тэгээд л энэ асуудал эцэс төгсгөл болдоггүй биз. Маш ашигтай болоод л энэ асуудал үргэлжлээд байна гэж бодож байна. Бусдад гай болж байна хатуу арга хэмжээ авч цалингийн доод хэмжээг 100-200 дахин торго.

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Сумны эзэдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Үүн дээр хариуцлагатай хандаж чаддаггүй учраас л дахин дахин ийм асуудал гарч байна. Бусдадаа гай болсон балиар юмнууд. Угаасаа тэрНАРАНТУУЛзах ын хурганы арьс үнэт эдлэл зардаг хүмүүсийн урд талаар цүнхнүүдийн хойгуур сум авах уу гээд явуулдаггүйш дээ. Түүнийг л учрыг нь олоод таслан зогсоож чадахгүй мэдсэн ч мэдээгүй царайлдаг хариуцлагагүй нөхдүүдээс болж байгаа юм. Хахуул авдаг л байхгүй юу мэдэхгүй л байв гэж. Наанаа худлаа сүржигнээд цаагуураа бүгд л новшроод байх юм.

1  |  0
Top