Колумбын "Choco" мужийн нэгэн эмнэлэгт нас барсан хүүхэд 10 цагийн дараа амьд орсон гайхалтай үйл явдал тохиолджээ. Өнгөрсөн лхагва гаригт тус эмнэлэгт амаржихаар ирсэн 27 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд эмч нар хийсвэр хагалгаа хийж, хүүхдийг төрүүлжээ. Гэвч хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдийн зүрх нь цохилохгүй, янз бүрийн дуу авиа огт гаргахгүй байжээ. Тиймээс 35 гаруй минут хүлээсний эцэст эмч нар нас барсан гэх дүгнэлт гаргаж, морг руу шилжүүлсэн байна. Харин маргааш нь буюу арван гаруй цагийн дараа түүний аав нярайн цогцосыг авахаар ирэх үед хүүхдийн цогцос байсан хайрцагнаас сулхан уйлах дуу сонсогдсон байна. Ингээд тэд хүүхэд амьд буйг мэдэцгээж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, эрчимт эмчилгээнд оруулжээ. Одоогоор хүүгийн бие сайжирсан бөгөөд түүнд эцэг, эх нь Milagros буюу "Гайхамшиг" гэдэг нэр хайрласан ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
Наад сум гарсан нөхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Бусдадаа дандаа гай тарьж байдаг балиар юмнууд. Монголд ан амьтад угаасаа устаж үгүй болж дуусаж байгааш дээ. Тэр Нарантуул захын араар хурганы арьс үнэт эдлэлийн урдуур цүнхнүүдийн тэрүүгээр сум авах уу гээд явуулдаггүй шүү. Түүнийг л барьж хариуцлага тооцож чадахгүй арчаагүй байгааг харуулж байна шүү дээ. Бүгд л мэддэгш дээ.