Траншейнаас эрэгтэй хүний цогцос олжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Энэ сарын 18-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж "Метро-Молл" их дэлгүүрийн баруун талд явган зорчигчийн зам дээр дулааны шугамны худагаас эрэгтэй хүний цогцос олджээ.


Цогцосыг Нийслэлийн аврах ангийнхан очиж гаргахад овог нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүнийх байжээ.  Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

 

 

Б.Одон



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top