14:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл" сэдэвт уулзалт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болно.
- 11.00 цагт ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 13.00 цагт "Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр"-т зориулсан "Алгын чинээхэн минь... яарч төрөхөөс чинь сэргийлье, даарч зутархаас тань хамгаалья" өдөрлөг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхимд болно.
- 11.00-11.30 цагт 25-р суваг телевизийн хэвлэлийн хурлын танхимд "00-ын Дэлхийн өдөр", сургуулийн эрүүл зохистой орчинг бүрдүүлэх сэдэвт хуралтай.
-Монгол улсад орчин үеийн номын сан үүсч байгуулагдсаны 92 жил, Үндэсний номын сан байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан номын сангийн салбараас төрсөн анхны Соёлын Гавьяат Зүтгэлтэн Магсарын Баянзулын мэндэлсний 85 ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал 10.00 цагт Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )