Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэний 851 жилийн ой, Анхдугаар үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан иргэдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 17-нд буюу өчигдөр БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд 13-70 насны нийт 35 шатарчин оролцож швейцар системээр 7 өрөг тоглон аваргаа шалгарууллаа. Эмэгтэй шатарчдаас Э.Нямдулам, эрэгтэй шатарчдаас Ж.Пүрэвдорж нар тэргүүн байр, эрэгтэй шатарчдын дэд байрыг Б.Ариунбүүвэй, гуравдугаар байрыг Л.Отгонсүрэн нар эзэлж ЭСЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн тэмцээний үеэр шатрын бодлого, зохиомж бодолтын тэмцээн зохион байгуулсан бөгөөд аваргаар А.Амармэнд шалгарлаа. Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчдаас хамгийн өндөр настай шилдэг тоглогчоор 70 настай Б.Бэхтөр, хүүхдийн насанд шилдэг тоглогчоор 13 настай Г.Чинсүлд нар шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )