Байгалийн түүхийн музейн асуудлаар маргааш мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

МХЕГ-аас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад буй Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг өнөөдрөөс тусгай фонд руу зөөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан маргааш  ССАЖЯамны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.  Тус хэвлэлийн бага хурал 11.00 цагт ССАЖЯамны 302 тоот өрөөнд болох юм байна. Сануулахад байгалийн түүхийн музейн барилгыг актлах дүгнэлт гарснаар энэ оны зургадугаар сард музей хаагдсан юм. Түүнчлэн музейн үзмэрүүдийг тусгай фондод ойрын жилүүдэд музейн барилгыг барьж, ашиглалтанд  орох хүртэл хадгалах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top