Зүүн хүрээ Дашчойлин хийдээс энэ сарын 28-нд зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна. Соёлын төв өргөөд болох уг арга хэмжээний үеэр зул асааж, мэгзэм их унших гэнэ. Ингэхдээ мэгзэмээ сүсэгтэн олонтойгоо хамтран монголоор унших юм байна. Мөн зулын ерөөлийг хамтдаа 21 удаа уншина. Мэгзэм болон зул өргөхөд унших уншлагийн тарнийг сүсэгтэн олондоо илгээсэн урилганы ард тэрлэсэн аж. Тарнийг олноороо хамтарч хурсан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй хэмээн үздэг тул Монголын ард түмэн Соёлын төв өргөөнөө олноороо цугларахыг тус хийдээс уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )