Өнгөрсөн наймдугаар сард Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсан. Уг галын шалтгаан илрэхгүй байсаар өнгөрсөн долоо хоногт цахилгаанаас болсон гэсэн дүгнэлт гарсан юм. Гэтэл "Нарантуул- 2" худалдааны төв бас шатсан хэрэг гарсан. Нарантуул хоёр шатаж байна гэсэн дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан ажиллаж галыг унтраасан юм. Уг галын шалтгаан одоо болтол тогтоогдоогүй байгаа билээ. Харин өнөөдөр тус захын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мэдээлэл хийх үед Нарантуул-2 худалдааны төвийн хуулийн зөвлөх Г.Батбаяр: "Манай төвийн галыг бүрэн унтраагүй байхад онцгойгынхон түгжэээд явсан. Тэднийг явсаны дараа дахин гал гарахад хаалганы түлхүүр байхгүйгээс болоод түрээслэгчид галыг унтрааж чадаагүй. Тиймээс дахин гал гарч, их хэмжээний хохирол учирсан нь онцгойгынхонтой холбоотой. Мөн энэ хэрэгт 4-5 хүнийг сэжиглэж байна" гэлээ. Энэ талаар бид онцгой байдлын албанаас тодруулж иргэн мэдээлэх болно.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )