“Хадгаламж” банкны Л.Бадамцэцэгийг сэжигтнээр татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

"Жаст" группын захирал Ш.Батхүүгийн хэрэгт хоёр хүнийг нэмж сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Түүний нэг нь  "Хадгаламж" банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, нөгөө нь "Жаст" группын Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан аж. Тэд дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй  гэнэ. Одоогоор  Ш.Батхүүг саатуулан шалгаж байна. Харин  Л.Бадамцэцэг, Н.Батсайхан нарыг гадуур байцааж эхэлжээ. Тодруулбал, Ш.Батхүү  нь Английн "Стандарт" банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн 109 сая ам.доллар авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд буй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.62) 2025 оны 03 сарын 13

харах царайны луйварчин авгай тэр нүдий нь

1  |  0
Зочин(202.179.20.138) 2025 оны 03 сарын 13

Энэ тэгнэ ээ. Энэнээс л их юм гарсан байх

1  |  0
Top