Адууны мах дунджаар 5620 төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үх­рийн цул махны үнэ 2.5 хувь, адууны мах­ны үнэ 6.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар өссөн бай­на. Мах­ны үнийг өмнөх долоо хоно­гийн дундаж үнэтэй харьцуу­лахад хонь, үхрийн ястай мах­ны үнэ хоёр хувь, ямаа 5.7 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 2.5 хувиар буурчээ. Тодруул­бал, нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 6755 төгрөг, хонины цул мах 7080 төгрөг, үхрийн ястай мах 7810 төгрөг, үхрийн цул мах 9245 төгрөг, ямааны мах 5100 төгрөг, адуу­ны мах 5620 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: Дээ­дийн дээд зэргийн сав­ласан гури­лын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх долоо хоно­гийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн сав­ласан гури­лын үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсч, өмнөх долоо хоно­гийнхоос өөрчлөлтгүй байлаа. Нэг­дүгээр зэр­гийн задгай гури­лын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх долоо хоно­гоос 0.7 хувиар буур­чээ. Хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 ху­виар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлт­гүй байна гэсэн мэдээлэл байна.

Будаа, элсэн чих­рийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарын­хаас 0.6 ху­виар өссөн бол цагаан будаа­ны үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ. Харин өмнөх долоо хоногийн­хоос өөрчлөлт­гүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top