Увс аймаг дахь АН-ын гишүүд өнгөрсөн бямба гаригт намын хорооны хурлаа хийжээ. Энэ үеэр “УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч, туслах, шадар туслах, штабын дарга нар сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байтал МАН-аас нэр дэвшигчид УИХ-д суусаар байгаа нь шударга бус” гэж Увс аймгийн Ардчилсан намынхан үзсэн байна. Тиймээс Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд энэ асуудлыг ээлжит хурлаараа хэлэлцээд, тогтоол гарган СЕХ болон Ардчилсан намын удирдлагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолд “2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэдэд бэлэн мөнгө тараасныг анхан, давах, хяналтын гурван шатны шүүхийн шийдвэрүүд нотолж, гүйцэтгэлийн ажиллагаа нь хийгдсэн байна. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүний мандат нь хэдийн хүчингүй болсон байх ёстой улсууд одоог хүртэл УИХ-д суусаар байгаад Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд СЕХ онцгой анхаарч ажиллах үүрэгтэйг уг шаардлагадаа онцлон дурдаж, дээрх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь сонгуулийн үед дахин ийм зөрчил гаргахгүй байх нөхцлийг Монголын Ард түмэнд нотлон харуулсан үйлдэл болно гэдгийг онцлон анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 5 )
Ene zasag,tor yu l bolood baina aa. songuuliin buren erhiin 4 jiliin tursh l songuuliin margaan bolohnee. ene sain hereg mon uu? Uneheer ardchilalaar banbai hiigchdees zalhaj baina. Songuuli yavuulah hereg baigaa yum uu. etsest ni shuuheer shiideh yum bol
Ene zasag,tor yu l bolood baina aa. songuuliin buren erhiin 4 jiliin tursh l songuuliin margaan bolohnee. ene sain hereg mon uu? Uneheer ardchilalaar banbai hiigchdees zalhaj baina. Songuuli yavuulah hereg baigaa yum uu. etsest ni shuuheer shiideh yum bol
УБ-чуудаата нар увсынханы хэрэгт бүү оролц бид танай тэр Өвөрхангайчууд шиг дуугүй мал шиг та нарт дөртэй үхэр шиг хөтлөгдөгдөөд явахгүй гэдгийг сайн санаж яваарай Бид Нямсүрэнгээр өөрсдийгөө төлөөлүүлэх дайны эргүү амьтад биш СЕХ шийдэхдээ хүрвэлНямсүрэнг ээс өөр хүний нэр дэвшүүлж дахин сонгуул явуул үгүй бол одоо байгаа 2 хүнийг хэвээр нь байлга
Увсын АН-хан тэнэгтэж өгч байна. АН-ханы идэж дураараа дургиж байгааг хараад унтаж чадахгүй байна. УИХ-д энэ сиймхийг ашиглан орж ирээд баяжихийг бодоод үхэх нь ээ.
AN-yhan uul ni ovoo zutgel gargaj baigaa...Ene ch jil garuin umnuus uuseltei...ter ued neg nuhur yarij baihyg sonsson...””argaa olj zargaa hiivel”” ...yu ch bolj boldgiig ...