“Жаст” группын захирал асан Ш.Батхүүг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ш.Батхүү нь Английн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн 109 сая ам.доллар авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )