Ханборгоцойг эмийн журмаар ашиглах аргууд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Жимсний салат эрүүл мэндэд тустай. Тэгвэл уншигчдадаа Ханборгоцойн салатны жорыг хүргэж байна. Гэхдээ энэ салатны орцонд  хан боргоцойноос гадна алим, киви, гадил зэрэг жимс орно. Мэдээж гол түүхий эд нь хан боргоцой. Учир нь хан боргоцой эрүүл мэндэд ихээхэн ач тустай.

Ханборгоцой жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг.  10О- хан  грамм ханборгоцойд 15-76 мг С витамин байдаг гээд боддоо. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг.  320 мг хүртэл кали агуулагддаг. Уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судасны хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэхээр энэ жимсний  ач тусыг сайтар ойлгож байгаа болов уу.

Бүр ханборгоцойг эмийн журмаар ашиглах аргууд ч байдаг. Энэ жимс нь ходоод гэдэс, бөөр, мөгөөрсөн хоолойн үйл ажиллагаанд тун сайн нөлөөллийг үзүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Харин одоо Ханборгоцойн салатныхаа жорыг хүргэе.

Орц:

 1  ш хан боргоцой

1-2 ш гадил

1 ш жүрж

1-2  ш киви

1  ш алим

Йогурт

Хийх арга:

 Ханборгоцойг голоор нь хуваана. Зөөлөн эдийг халбагааар ухаж аваад  жижиг хэрчинэ.  Бусад жимсээ хальсалж  цэвэрлээд жигд хэмжээтэй хэрчин том саванд хийж  йогурт нэмээд сайтар холиорой. Дээр нь самар хийнэ. Бэлэн болсон салатаа цэвэрлэсэн хан боргоцойн  дотроо хийнэ.  Ингээд л бидний салат бэлэн болж байна. Амин дэмээр баялаг энэхүү салат танд  таалагдаж байгаа гэдэгт итгэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top