Луувангийн шүүс эрүүл мэндэд хортой

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Нэг аяга луувангийн шүүс өглөө өлөн дээрээ уух сайн гэж ихэнхи хүмүүс хэлдэг. Харин сайн гэх энэ бүтээгдэхүүнийг буруу хэрэглэвэл хамгийн их хортой бүтээгдэхүүн болдгийг анхаарах хэрэгтэй. Луувангийн шүүсийг чихрийн шижинтэй хүмүүс маш болгоомжтой хэрэглэх ёстой. Учир нь энэ шүүсний найрлаганд сахартай нэгдэлд ордог олон бодис байдаг. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс луувангийн шүүсийг болгоомжтой хэрэглэх ёстой ба нэн ялангуяа элэг цөсний өвчтэй огт хэрэглэхгүй байвал зүгээр. Мөн луувангийн шүүсэн дэхь бета-каротин хэмээх бодис нь нүүрний арьсны өнгийг өөрчилж шаргал туяатай болгох аюултай. Тиймээс ямар ч хүн луувангийн шүүсийг долоо хоногт 2-3-аас илүү хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top