Дуучин Г.Эрдэнэтунгалаг тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Дуучин Г.Эрдэнэтунгалаг тун удахгүй шилдгийн шилдэг хит уран бүтээлүүдийн тоглолтоо хийх гэнэ. Түүний хувьд тайзнаа дуулсан 10 жилийн ойдоо зориулан BEST OF ERDENETUNGALAG нэртэй тоглолтыг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү тоглолтооро шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах юм байна. Учир нь түүний хувьд фитнес дасгал сургуулилтаар гадаад дүр төрхөндөө нилээн өөрчлөлт хийснээс гадна олон олон гэнэтийн бэлгийг тоглолтынхоо найруулганд оруулж байгаа юм байна.  Дуучин Г.Эрдэнэтунгалагийн шилдэгийн шилдэг дуунууд дуулагдах BEST OF ERDENETUNGALAG тоглолт ирэх 12-р сарын 1-нд ердөө ганцхан удаа “UB Palace”-ын концертын танхимд тоглогдох юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top