Бүсгүйчүүдийн шивнээ: Үтрээгээ сайхан үнэртэй байлгаж болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Бүсгүйчүүдтэйгээ бяцхан шивнээ хийе. Эмэгтэй хүний хамгийн нандин зүйл бол үтрээ. Хүн болон хорвоод мэндлэхэд хамгийн анхны "ЗАМ" нь болсон энэ бяцхан орчин цэвэр ариун бол эмэгтэй хүний зүс царай дотроосоо гэрэлтдэг гэдэг. Тиймээс та бие засахаас эхлээд л үтрээний ариун цэвэрт санаа тавих хэрэгтэй. Бие зассаны дараа 00 цаас гэхээс илүү хүүхдийн нойтон салфеткаар гадна бэлэг эрхтнээ зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Мөн үтрээгээ амьсгалуулж байхын тулд хөвөн даавуун дотуур хувцас сонгон хэрэглэх, мөн хэт бариу хувцас өмсөхөөс аль болох зайлсхийвэл эрүүл мэндэд тустай. Түүнчлэн үтрээнийхээ үнэрийг сайхан байлгая гэвэл аньсны шүүс уух, хоол хүнсэндээ жимс ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй гэнэ. Харин архи тамхи, кофе, сармис сонгино болон халуун ногооноос аль болох хол байхыг хичээгээрэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top