Зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө өөрийнхөө амь насанд халдана гэсэн сүрдүүлгэнд өртлөө гэх агуулгатай мэдэгдлийг О.Магнай дарга хийгээд байгаа. Тэгвэл О.Магнай даргын шийдвэрийг зүй ёсны бус гэж үзсэн “Мобиком”-ын ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар, “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд, “Петровис” компанийн удирдлагууд эв санаагаа нэгтгэн түүний эсрэг тэмцэл өрнүүлэхээр болсон гэх мэдээлэл байна. Тэгэхээр хэрэглэгчдийн эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулсан компаниуд гэж тодотгож байгаад зөрчлийг нь хэлж яриад нийтэд мэдээлээд байгаа ШӨХТГ-ын дарга нь эдгээр компаниудын эсрэг авах дараагийн арга хэмжээ юу байх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Ямартай ч ШӨХТГ-аас Мобиком компанид хяналт шалгалт хийж хэрэглэгчдээс илүү төлбөр авсан зөрчлийг илрүүлсэн талаар мэдээлсэн бол хариуд нь Мобикомын олон нийттэй харилцах хэлтсийн зүгээс “ШӨХТГ-аас яагаад ийм мэдээлэл гаргасныг гайхаж байна" тайлбар хийсэн. Тэгсэн ч ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий хэлэхдээ “Хэрэглэгчийн төлбөр тооцоог бодох явцад зарим хэрэглэгчийн төлбөр илүү гаргасан зөрчил илэрсэн. Манай шалгалт 9 сарын 16-н хийгдаж энэ зөрчил 10 сарын 16-нд гарсан. Үүнээс өмнө хэрэглэгчдээс 9 сарын билл илүү бодогдсон байна гэсэн гомдол ирж байсан. Үүний дагуу бид Мобиком компанид шаардлага хүргүүлж, тэд зөрчлөө хүлээн зөвшөөрлөө гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Энэ зөрчлийн хүрээнд Мобиком компанид 10 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдож байгаа. Цаашид тус компанид хийх шалгалт үргэлжилнэ. Зөрчил илэрсээр байвал тус компанийн жилийн орлогын 4 хүртэлх хувиар торгож, улсын орлого болгох хуулийн заалт байгаа.” гэсэн юм.
Мөн тус газраас “АПУ” ХК, “Номин”, “Миний сүлжээ” дэлгүүрийг торгосонтой холбоотой мэдээлэл хийхдээ О.Магнай “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболдод дарамтлуулсан гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Эдгээр компаниудыг торгох болсны учир нь тус газраас өнгөрсөн жил явуулсан шалгалтад “Миний сүлжээ” дэлгүүр болон “Номин” супермаркет бүдэрсэн тул зөрчлөө арилгах даалгавар өгсөн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул торгууль ногдуулсан гээд байгаа. “Номин”, “Миний сүлжээ” дэлгүүрүүд нь монополь байдлаа ашиглан харилцагчдаа ялгавартай ханддаг, харилцагчдаасаа шимтгэл нэрийн дор өндөр хувь тооцож авдаг.Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өгсөх үндэс болдог. Мөн лангуу дээрх үнэ, кассын үнэ хоёр зөрүүтэй байдаг зэрэг зөрчил илэрсэн тул “Миний дэлгүүр”-ийг 450 сая, “Номин холдинг” -ийг нэг тэрбум 168 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн.
Харин “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд үүний хариу тайлбар хийхдээ ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Мөн О.Магнай ална гэж сүрдүүлээгүй гэсэн. Бас “Энэ хүн зүгээр пи-ар хийгээд байгаа байхгүй юу. Урьд нь ярьж байсан зөндөө асуудал бий. Ямар ч шийдэгдсэн зүйл алга. Энэ хүн бол зүгээр юмны үзүүрээс бариад шуугиан тарьж, юм хийсэн юм шиг харагддаг хүн. Би өрөөнд нь ороод та ямар ч үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, дүрэм журам гараагүй үед ингэж зарлах буруу гэсэн. О.Магнай бол амьдрал мэдэхгүй, юу ч мэдэхгүй сенсаци хийсэн хүүхэлдэй” гэж хэлсэн байгаа.
Тэгэхээр О.Магнайгаар удирдуулсан ШӨХТГ компаниудыг хилсдүүлээд байна уу, эсвэл хууль зөрчсөн компаниуд О.Магнай нарын тавьсан торгуулийг эсэргүүцэж, нэр хүндээ цэвэрлэж авах гэсэндээ гүрийгээд байна уу гэдэг асуулт хариулт нэхэж байна.

Сэтгэгдэл ( 20 )
ХҮМҮҮСЭЭ МОБИКОМ ПЕТРОВИС МИНИЙ СҮЛЖЭЭГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛХЭЭС ТАТГАЛЗАЦГААЯ,Ө
Shulaachid huchee negtgej bgaa bol hereglegch bid nar Magnaigiin toloo negdvel yu bolohiig ted medej bgaa bolov uu????
Mungutei humuus yu ch hiihees bucahgui shuu
Szh nii Badraa shig yum boloh vii dee
Huuli heregjuuleh gd neg n garaad ireheer batsaan ene ter gd unana l daa. huuli batsaan bish shuu dee gehdee
Magnai am bardam, amidral medehgyi zgr l massiin husel sonirholiig ashiglan tolgoig n ugaaj mundag haragdah gj bui t1jaal. Narantuul zah dr tatvar tulduggyi, tohigyi baishind baga turees tuluud tsuuhun hund 1 hudaldagch zarj bga gazar uchnuun olon ajillagsadiin tsalin tatvar shimtgel, tav tuhtai orchin, kassiin mashin, programm hangamj,tonog tuhuurumj, ashig, nut-n tatvaraa uguud yavj bga suljee delguur yaj adil uneer zarna gj boddog t1 ve. Uls n unegyi baishind hudaldagchin tsalin hulsiig n uguud, tonogtohuurumj daagaad, teevriig n ch daagaad, tatvaraas chuluulchihvul narantuuliin uneer bugd zarj boloh l bh. Jinhene sendromtoi soliotoi nuhur gj bi bodoj b u. Iim umnuud niigem, ediin zasgiin hugjild shavar haaj bgan. Nerteigeer n komunizmruugaa orchihvol yasiin. Magnai zahaas baraa hudaldaj avaad 1 ch tug nemehgyi zarchih um bish bga daa?!
Магнай чамайг дэмжиж байгаа шүү. харин чи үүнийгээ заавал ажил хэрэг болгоорой. Энэ улсад чинь бас даварсан этгээдүүдийг дарах хууль засаг байдаг гэдгийг наад даварсан новшнууддаа харуулаарай.
magnai bol amidral medehgui yuch medehgui huuhelde xa xa
Та нар Магнай руу дайраад байх шаардлага байхгүй, бүхэл бүтэн байгууллагаас хянаж, шалгаад хууль дүрмийнхээ дагуу шаардлагаа тавьсан байна, Та нар шиг шулж мөлжихөөс өөр зүйл мэдэхгүй хүмүүст бол бүх зүйл мөнгөөр харагдаад нэгдэнэ нийлнэ тэмцэнэ гэж солиорцгоож байгаа юм байгаа биз, битгий давар юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм, ШӨХТГ-нхан болон Магнай даргааиймэрхүү юмнуудад битгий бууж өгөөрэй, хууль дүрмийнхээ дагуу хатуу чанга бат зогсох хэрэгтэй
cvvliin 20 gariy jil tedend yamarch hyyli vilchlehgvi dyraaraa dyrgij bcan hvmvvc unuudur ard tvmnee umuurcun magnaig shahan zailyylah oroldlogo l hiij bgaa ni ter. tur zacag bdag l yum bol zuw shiidwer gargaj ard tvmniihee hvndetgel hvleej bgaa ene baigyyllaga bolon magnaig hamgaalah ectoi. ec tegwel ard tvmendee tur uuruu ner hvndgvi boloh byizaa.daraagiin congyyli oirtoj l bn.ardchilcan ham dahin tur barina gewel olnii am caitai gazryydaa hamgaalah l heregtei de
ìîíãîë÷óóäûã øóëæ ñóð÷èõààä òýðèéãýý áàéõ ¸ñòîé ç¿éë ìýò îéëãî÷èõñîí äàâàðñàí áèçíåñ áèø øóëààíû àðãààð ìºí㺠îëîîä ñóð÷èõñàí õ¿ì¿¿ñèéã õóóëü ìºðääºã áîëãîõ õýðýãòýé ìàãíàé çàëóó õ¿í ó÷ðààñ õóðö èðòýé áàéíà ñàéí äýìæèæ áàéõã¿é áîë ìºëèé㺺ä ìºä ýä íàðò øàõóóëààä áàñ íýã ñóóäëûí áºã뺺ñ áîë÷èõíî ø¿¿
20 гаруй жил дур дураараа явж ирсэн компаниуд цочиж байгаа байлгүй Уг нь бүх зүйлээ хуулиар журмаар ньболговол хэн хэндээ амар болох
Tiim bol zasag magnaigaa omooroh blgui dee.