Сүйт бүсгүйдээ зуун кг юань бэлгэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Хятадын нэгэн залуу сүйт бүсгүйдээ 8,8 сая юань бэлнээр бэлэглэжээ. Хайртай бүсгүйдээ мөнгөө өгөхийн тулд сүйт залуу 100 гаруй кг жинтэй юанийг зөөлгөхөөр 16 ачигч хөлсөлсөн тухай Хятадын "Шанхай дейли" сонинд бичжээ.

Сүйт залуугийн найз нар бэлгийг хүргэхээр нэлээн хэдэн тансаг машинаар сүйт бүсгүйн гэрт ирсэн гэж сонинд мэдээлсэн байна.

Тэд хятадын зүүн хэсгийн баячуудын Жэнзян мужид амьдардаг аж. Энэ мужид сүйт бүсгүйдээ үнэтэй бэлэг өгч, хуримлах санал тавьдаг заншилтай гэнэ. Сүйт залуугийн хайртай бүсгүйдээ бэлэглсэн мөнгөний наймын тоо нь Хятадын ёсонд баян гэсэн утгыг агуулдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top