УМБГ-аас Н.Номтойбаярын хэрэгт эрүү үүсгэн шалгаад дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

УИХ-ын гигүүн Н.Номтойбаяр өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ресторанаар үйлчлүүлэхдээ зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан  хэрэгт холбогдсон юм.  Иргэн 36 настай Б-ийн цагдаагийн  байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнд  Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ.
Мөрдөн байцаалтын  шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний  найз гэх  мунзуй хочит Г.Нямдорж нарыг хамтад нь  яллагдагчаар татагдсан байна.  Өөрөөр  хэлбэл   өөрсдийгөө “хохирогч”  гэж  мэдэгдэж байсан  тэднийг тухайн газарт хоёулаа танхайрсан гэж  үзсэн байна.

УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгахдаа баривчлах, нэгжлэг хийх зэргээс бусад  ажиллагааг хуулийн хүрээнд явуулж болно гэж заасны дагуу  Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэвийн явуулжээ.

 Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top