МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон салбар сургуулиа нэгтгэн дөрвөн томоохон сургууль болгох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, МУИС-ийг Байгаль нийгэм, Хүмүүнлэгийн ухаан, Хууль, Бизнес, хэрэглээний ухааны гэсэн дөрвөн чиглэлийн салбарт хуваах тогтоолыг баталжээ. МУИС-ийг дөрвөн салбар сургууль болгох бэлтгэл ажлыг арванхоёрдугаар сарын 15-н гэхэд базааж дуусгах аж.

Сэтгэгдэл ( 0 )