Ялтан Ч.Баттуул нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн байдаг. Тэрбээр Төв аймгийн Цонжинболдогийн ойролцоо зургаан удаа буудан амийг нь хөнөөсөн гэдгээ хүлээсэн билээ. Тэгвэл уг хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж Шүүх бүрэлдэхүүн Ч.Баттуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангийг үндэслэн 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )