Дуучин Т.Амина “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

  СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин болсон Т.Аминаг өнөөг хүртэл өөрийн үзэгчдиддээ уран бүтээлээ тасралтгүй хүргэсээр байгаа хөдөлмөрч нэгэн билээ.

   Тэрбээр дуучин бүсгүй маань өнгөрөгч гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад зохиогдсон “Белыймесяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын шагналыг хүртэж чадварлаг бас чансаатай уран бүтээлч юм.

   Тэгвэл дуучин бүсгүй маань энэ удаад 25-р телевизээс санаачлан зохион байгуулдаг “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцож байгаа гэнэ. Түүний хамтрагчаар “Шинэ үе” продакшны залуу жүжигчин А.Энхжин оролцож байгаа юм байна. Ийнхүү дуунд дуртай дуучин Монгол түмний хайр хүндлэлийг хүүхэд ахуй наснаасаа хүртэж, тэр чинээгээрээ чадварлаг бас ухаалаг байж уран бүтээлээ туурвисаар байгаа түүнд амжилтын дээдийг хүсье

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top