Дүүргүүд Монгол бичиг бүхий төрсний гэрчилгээ олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 155 дугаар зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тус газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг кирил болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгасан билээ. Тэгвэл энэ хүрээнд нийслэлийн 7 дүүрэгт уг ажлыг нэвтрүүлэн монгол кирил үсгээр зэрэгцүүлэн бичсэн бичвэр бүхий төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг олгож эхлээд байгаа аж. Цаашид аймаг, нийслэлийн хэмжээнд шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top